Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн
байгуулалтын ажлууд эрчимдэг. Үүнийг дагаад барилгын осол аваар ихээр
гарч, нийгэмд түгшүүр, айдас түрүүлсэн хэргүүд олон гардаг.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр бас дахин барилга дээрээс төмөр унасан хэрэг гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гариг 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, ЭМЯ-ны баруун талд "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15-р давхрын булангийн 3 м урттай хөнгөн цагаан хавтан унаж замаар явж байсан иргэн, 38 настай эрэгтэй Т-ын "Toyota pruis” маркийн автомашины нүүрний хэсгийг гэмтээсэн байгаа. Аз болж хүний амь хохироогүй өнгөрчээ.
"Тоёото приус" маркийн автомашины жолооч барилгаас төмөр унасан асуудалд иргэн гомдолтой байгаа учир цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээрх хэргийг шалгаж эхэлсэн байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=955
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих