АНКАРА. /NHK/. Туркийн Ерөнхий сайд Османы эзэнт гүрнийг үндэслэн байгуулагчийн өвөг эцгийн булшин дээр очихдоо Сирийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Сирийн хилийг давжээ.
Сирийн Засгийн газар түүний энэ үйлдлийг "түрэмгийлэл” гэж буруушаалаа.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Сирийн хойд нутагт байдаг Сулейман Шахын булшинд "гэнэт" очсон байна.
Энэ булш нь Сирийн нутаг дэвсгэр дэх Туркийн эзэмшлийн газарт анх байдаг байсан юм. "Лалын улс” бүлэглэлийн босогчид тус бүсэд давшилтаа эрчимжүүлснээр Туркийн армийнхан энэ оны хоёрдугаар сард хил дамнасан ажиллагаа явуулан булшийг Сирийн нутаг дэвсгэрт өөр газар луу шилжүүлсэн.
Булшийг өөр газар руу шилжүүлснийг Сирийн Засгийн газар эрс эсэргүүцэж байгаа билээ. Мөн тус улсын Засгийн газрын үзэж буйгаар, Давутоглу зөвшөөрөлгүйгээр хил давсан нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд түрэмгийллийн тодорхой хэлбэр юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих