Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолт өнгөрсөн шөнө Германд болж өнгөрлөө. Тодруулбал, Барселона клуб Байерн Мюнхенд клубыг Аллианз Аренад нь 3:2-оор хожиж нийлбэр дүнгээр 5:3-ын харьцаатайгаар дараагийн шатанд шалгарлаа. Барселона эхний тоглолтод өрсөлдөгчөө гурван гоолын зөрүүтэй буулгаж аваад байсан юм. Ингэснээр тэд 2011 оноос хойшхи Аваргуудын лигийн анхны финалдаа үлдлээ. Хариу тоглолтын үзүүлэлтээс харвал Байерн бүх талаараа илүү байж тоглолтонд хожсон боловч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй.
Г.Болд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих