6
Гэхдээ эртний Ром улсаас үүсэлтэй, Энэтхэгээс гаралтай зэрэг хэд хэдэн хувилбар байдаг байна. Тэгвэл Ромоос үүсэлтэй гэх хувилбарыг хүргэе. Анх 1582 онд Ромын пап XIII Григорий шинэ цаг тооны бичиг ашиглах тушаал гаргажээ. Уг цаг тооны бичигт шинэ жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байсан тул санал нэгдээгүй хэсэг хүмүүс шинэ жилийг урьдын адил дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэсээр байсан аж. Мөн Европын дийлэнх хэсэг ч хуучин хуанлиг мөрдөж байсан тул тэднийг "April Fools” буюу "дөрөвдүгээр сарын тэнэгүүд” хэмээн нэрлэх болжээ. Дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүмүүс нэгэндээ бэлэг өгч, танилуудынхаараа зочилдог байж. Цаг хугацаа өнгөрөх тусам бэлэг нь тоглоомын хэв шинжтэй болсон төдийгүй хүмүүс ч "танайд очно” гэчихээд очихгүй байх зэргээр биесээ хуурах болжээ. Ийнхүү эл өдөр биесээрээ даажигнах өдөр болон хувирсан байна.
5
Дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?
6
Энэ өдөр Туркийн ард түмэн энэ өдөр мөн л бидний адил хуурч, даажигнадаг байна. 2010 оны уг өдөр тус улсад нэгэн сургамж авмаар явдал болсон нь Турк улсын иргэн Мурат Алас гэгч Стамбулийн усан онгоц дээр зорчиж явахдаа "Надад тэсрэх бөмбөг бий шүү” хэмээн онгоц даяар хашгиран, ард олныг үймүүлэн тоглосныхоо хариуд 15 сар шоронд суух шийтгэл хүлээж байжээ.
6
Харин Энэтхэгчүүд борооны улирлын эхлэл хэмээн билэгшээж, бие бие рүүгээ ус шүршин тэмдэглэж, инээж хөгжилдсөн хүмүүсийн цуваа энд тэндгүй хөлхөлддөг байжээ. Их Британид эл өдрийг гэр бүлийн хэмжээнд хөгжилдөн өнгөрүүлдэг байна. Тухайлбал, өглөөний цайнд чанасан өндөг хоосон байх юмуу амтат зууш хиймэл тоглоом ч байж болно. Францад цаасаар төрөл бүрийн загас хийн бусдын нуруунд мэдэгдэлгүй зүүх даажигнал түгээмэл байдаг ба ялангуяа сургуулийн сурагчид энэ өдрийг бусдаас илүүтэйгээр хөгжилдөн өнгөрүүлдэг аж.
6
Нидерланд улсад энэ өдөр хүмүүс сонин уншихыг илүүд үздэг байна. Учир нь сонинуудын жил бүрийн энэ өдрийн дугаарт уншигчдын сонирхолыг татах, төрөл бүрийн мэдээлэл нийтлэгдэгтэй холбоотой. Гэхдээ сонинд гарсан мэдээллийн дийлэнх хэсэг нь худал байдаг аж. Харин Америкчууд уг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг нь жирийн иргэдийн төдийгүй нэртэй, томоохон компаниудын зүгээс гаргасан даажигналын баримтуудаас харагдана. Тухайлбал, "Burger King” компани солгой хүмүүст зориулсан онцгой гамбургер гаргасан тухайгаа эл өдөр мэдээлж, олон сониуч хүнийг өөртөө татаж, тэднээр даажигнасан байна. Мөн шар айрагны "Miller Lite” компанийнхан Техас мужийн Марфа хотын дээгүүр үдэш бүр үзэгдэх болсон учир битүүлэг бяцхан галын ерөнхий спонсор нь бид хэмээж, галыг "Miller Lites” хэмээн нэрлэсэн гэж зарлан ард олныг итгүүлсэн тохиолдол байдаг аж.
6
Сүүлийн үед БНХАУ-ын залуучууд уг өдрийг, бусад орны залуусын адил тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Харин манай хойд хөрш эл баярыг I Петр хааны үеэс тэмдэглэж эхэлсэн ба эерэг уур амьсгал, инээд хөгжөөнтэйгээр угтаж чадвал тухайн жилээ ийм байдалтай өнгөрүүлнэ гэж оросын итгэдэг. Энэ өдөр тэдний хамгийн онцгой хөгжилтэй өдрүүдийн нэг болдог төдийгүй Москва болон бусад томоохон хотуудын төв талбай болон гудамжаар элэгсэг шоу, концерт, алиалагчдын тоглолт зохион байгуулагдаж ард олныг хөгжөөдөг байна.
6
Гэтэл Герман болон Австрид энэ өдрийг "азгүйтлийн өдөр” хэмээдэг аж. Мөн библийн Иудагийн мэндэлсэн өдөр гэж тооцдог. Эл өдөр хүмүүс шинэ ажил эхлэх дургүй байдаг төдийгүй зарим нь бүр ажилдаа ч явдаггүй байна.
6
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гардаг
5
Зарим орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгчдийг хуурч, бухимдуулсан олон сонирхолтой мэдээлэл гарч байжээ. Тухайлбал, 1957 онд "BBC" теле компани " Швейцарьт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд "Энэ өвөл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа" хэмээн мэдээлсэн байна. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж BBC руу тасралтгүй утасдаж байжээ. Харин BBC "Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир" гэж зөвлөж байсан гэнэ.
5
1994 онд Америкийн "National Public Radio" чихэн дээрээ "Pepsi" гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасджээ. 1999 онд "Phoenix New Times" сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. "Associated Press" агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
5
"Irish Times" хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг мэдээлжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна. Францын "Le Paridien" сонин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ.
5
Энэ мэт нэгнээ хуурч бухимдуулах тохиолдол олон гарч хүмүүс өнөөг хүртэл инээдмийн баяр хэмээн тэмдэглэсээр байна. Танд инээдмийн баярын мэнд хүргэе. Инээвэл залуужина.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих