"Apple” компани БНХАУ-ыг ойжуулахаар бослон тухай "CNN” агентлаг мэдээллээ. Технологийн алдартай корпораци Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч Хятадад нэг сая акр газрыг ойжуулахаар юм байна.
Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд зөвхөн ой мод тариад зогсохгүй дэлхий нийтэд байгаль орчныг хамгаалах, усны хэрэглээгээ хэмнэх зэрэг үзэл санааг сурталчлан таниулахыг зорьж байгаа аж. Мөн энэ нь БНХАУ-ын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг тус улсын албаныхан мэдэгдлээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан болон "Apple” компани ойжуулалт хийхдээ БНХАУ-ын фермерүүдтэй хамтрах аж. Ингэхдээ фермерүүдийн газрыг зөв хуваарилж, шинэлэг технологиор мод тарихаар болсон байна.
Г.Үжин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих