Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Филадельфи хотын Франклин хүрээлэнд "Чингис хаан: Үлгэр домгийг үнэн бодит болгосон нь” үзэсгэлэн нээлтээ хийсэн байна. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан Марко Полог хамгаалагчдын нэгний агсаж явсан сэлэм болон дэлхийн хамгийн анхны буунуудын нэг зэрэг 200 гаруй үзмэрийг үзэж сонирхох боломж нээгджээ.
Чингис хааны үлдээсэн эд зүйлсийг танилцуулж, тэр үеийн болон одоо үеийн өдөр тутмын нүүдлийн амьдралыг бага ч болов харуулах үүднээс АНУ-ын хэд хэдэн хотод гарсан үзэсгэлэнд нарийн багц цуглуулга, ханын зураг, дүрс бичлэг зэргийг ашиглаж буй юм байна.
Энэхүү үзэсгэлэнд 1162 онд төрсөн Чингис хааныг Төв Азиас Европ хүртэлх газар нутгийг эзлэхдээ сүйрлийн ул мөрийг үлдээсэн аймшиггүй дээрэмчин хэмээн дүрсэлсэн ч Монгол улсад ардчилал болон бичиг үсгийн соёлын үрийг цацсан нэгэн болохыг харуулсан гэнэ.
Чингис хаан тархай бутархай овог аймгийг ялагдашгүй армидаа нэгтгэж 1206 онд нэгдмэл улсаа байгуулсан. Түүний морин цэрэг маш чадварлаг дайчид байсан бөгөөд тэдний эдэлж хэрэглэж байсан эмээл, нум сум, хуяг зэрэг зэвсгийн олон жишээг уг үзэсгэлэнгээс харж болох аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих