Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг "Хоршойтолгой” гэдэг газар нутагладаг иргэн Э /19 настай, эрэгтэй/-д "Боом” өвчний шинж тэмдэг илэрч сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тус өрх айлын 3 иргэн, 1029 малд үзлэг хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй аж.
Голомтын бүсэд нийт 10 өрх айлын 4314 малд үзлэг тандалтыг явуулж байгаа бөгөөд 5 километрийн радиуст хүн, малын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалтын бүс тогтоосон байна. Хорогдсон 2 тэмээ, 1 адууг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих