Монголын автокран, тусгай зориулалтын машин эзэмшигчдийн холбоо ТББ-аас Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаанд Хятадын автомашин, механизмыг түр зөвшөөрлөөр явуулж, Бүтээгдэхүүн хуваах гэрээг зөрчиж байгаа тул шалгаж өгөх хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. Үүний дагуу тус хорооноос Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан судалж, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар болжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9575
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих