Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа, үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна.
Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт 9.9-13.5 хувьтай байгаа юм.
Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад 48.4-76.7 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад 33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай явагдаж байна.
Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.0 хувиар илүү байгаа бол төмс, хүсний ногооны тариалалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
Хаврын тариалалтад зориулан ТЭДС-гаас 189 аж ахуйн нэгж, иргэнд 3.8 мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган тонн буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар олгож, үрийн хангамжийг бүрдүүлсэн . Харин 445 аж ахуйн нэгж, иргэнд 1740 тонн шатахууныг 50 хувийн, 324 аж ахуйн нэгж, иргэнд 67.9 тонн ургамал хамгаалалын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож, дэмжлэг үзүүлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих