Өөрийнхөө амьдралыг сайнаар өөрчлөхийн тулд та өөртөө нэн даруй юу хэрэгтэй вэ гэдгээ эхлээд сайтар бодож, дараа нь түүнийгээ маш ихээр хүсэх нь чухал. Зөгнөх болон мөрөөдөх нь прагматик хандлагыг тэнцвэржүүлдэг. Ингэх нь үйл явдлыг багагүй урагшлуулдаг ч хэт их мөрөөдөх нь аливаа зүйлийг бодит байдлаас холдуулах хэрэгсэл болон хувирч болох юм. Өөрөөр хэлбэл бүх зүйлд тэнцвэрт байдал тодорхой хэмжээгээр байх ёстой тул энэ нь танд хир зэрэг хадгалагдаж вэ гэдгийг доорхи сорилоор үзэж болно.
1.Та ямар нэг унаагаар их хурдтай явах дуртай юу?
а.үгүй; б. тийм.
2. Та хүмүүстэй ярилцахдаа үргэлж тоомсоргүй хайнга ханддаг уу?
а. тийм; б. үгүй.
3. Та их амархан гомдож, сэтгэлдээ сэв суулгадаг хүн үү?
а. тийм; б. үгүй.
4. Танд заримдаа өөр хотод амьдрах хүсэл төрдөг үү?
а. тийм; б. үгүй.
5. Та өөрт тохиолдсон асуудлуудыг бусадтайгаа хуваалцах хэрэггүй гэвэл санал нийлэх үү?
а.үгүй; б. тийм.
6. Танд сэтгэл санаагаар унах, эсвэл өөдрөг байх байдал байнга тохиолддог уу?
а. тийм; б. үгүй.
7. Танд таагүй байдал тань хэвийн хэмжээнээс хэтэрч, өвчлүүлж байсан тохиолдол бий юу?
а. тийм; б. үгүй.
8. Та унтахаасаа өмнө орон дотороо мөрөөдөх дуртай юу?
а. тийм; б. үгүй.
9. Хайрын захиануудаа хадгалах нь тэнэг явдал уу?
а.үгүй; б. тийм.
10.Та ном унших нь хүнтэй харьцахаас дээр гэж боддог уу?
а. тийм; б. үгүй.
11.Та уянгын болон романтик хошин жүжгийг киноны бүх төрлөөс илүүд үздэг үү?
а. тийм; б. үгүй.
12.Та ааш зан бол өвлөгддөг гэдэгтэй санал нийлэх үү?
а. тийм; б. үгүй.
13.Та бодолд автснаасаа болж буух буудлаа өнгөрөөж байв уу?
а. тийм; б. үгүй.
14.Та ямарваа нэг ажлыг хийхдээ өөрийгөө үйл явдалтай нь холбох дургүй, зөвхөн мэдрэмж, зөн совингоо дагадаг уу?
а. тийм; б. үгүй.
15.Та сэтгүүл болон сонинг эхлээд гүйлгэн хараад, дараа нь аль нэг өгүүллийг уншдаг заншилтай юу?
а. тийм; б. үгүй.
16.Та үхэх тухай бодлоос зайлсхийдэг үү?
а. тийм; б. үгүй.
17.Танд тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болж аливаа зүйлийг хийх тохиолдол байдаг уу?
а. тийм; б. үгүй.
Оноог цуглуулж өөрийгөө сорьж үзнэ үү.
"а” гэсэн хариулт бүрт 5 оноо, "б” гэсэн хариулт бүрт 0 оноог өгнө.
0–25 Та зөгнөл болон мөрөөдөлдөө хэт автаж төөрөлджээ. Ингэснээр та цагаа хий дэмий үрж байна. Ямарваа нэг зүйлд хэмжээ, хязгаар байдаг ба энэ нь бүтээлч үйл ажиллагааны үндэс суурь болдог. Хааяа нэг мөрөөдөх нь өөрийнхөө бүтээлч чадамжийг бүрэн дүүрэн нээж олоход тань туслана.
30–50 Та худал хуурмаг болон бодит байдал хоёрын хооронд "алтан дундаж”-ийг олж чадсан байна. Танд хэд хэдэн санаж хүсэж явдаг мөрөөдөл байгаа боловч түүнийгээ бодит байдалтайгаа бүрэн уялдуулж чадах нь чухал байна.
55–70 Таны хувьд өөрийнхөө мөрөөдлөөс болж аливааг мартах эрсдэл байна. Гэсэн ч танд юмыг эрүүл саруулаар авч үзэх чадвар бий. Ирж буй мэдээлэлд анхаарлаа хандуулж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх нь илүү гэдгийг анхаарч үзээрэй!
75–85 Та асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж, бодит байдлаас нуугдаж байна. Хэрэв та таагүй байдлаас өөрийгөө хамгаалахыг хүсэж байгаа бол ямарваа зүйлийг бодитойгоор хар.
"Аргументы и факты" сониноос орчуулсан
Э.Эрдэнэцэцэг /ШУТИС. ГХИ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих