Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод болсон "Шөнийн хоккейн лиг"-ийн гала тоглолтод оролцлоо. Энэхүү тэмцээн нь "NHL"-ийн шигшээ багуудын хооронд болдог аж. "NHL-ийн одод" багт улстөрчид, алдартай бизнесмэнүүд, дэлхийн хоккейн одод тоглодог. Харин нөгөө багт тэмцээний баг тус бүрийн шилдэг тоглогчид, бүс нутгийн төлөөлөгчид, улстөрийн зүтгэлтнүүд багтдаг аж.
Путин энэ удаа "NHL-ийн одод"-ын багт тоглосон. Түүний баг 18:6 харьцаатай ялалт байгуулав. Нийт 18 онооны 8-ыг Путин оруулжээ. Путин "Энэ тэмцээнд ялагдагсад гэж байхгүй. Бүгдэд ялалт!" гэж тэмцээний дараа мэдэгдлээ.
Оросын Ерөнхийлөгч нэг бус удаа хоккейн тэмцээнд оролцож байгаа. Путин бараг 60 настайдаа өсвөрийн тамирчдад амлалт өгч, хоккей тоглож сурна гэсэн. Тэр энэ амлалтаа бүрэн дүүрэн биелүүлж чадлаа.
Путинээс гадна хоккейн энэ тэмцээнд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Шадар сайд Аркадий Дворкович нар тогложээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих