Манай аймгийн ДЦС-ын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх тухай асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Энэ ажлыг концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн журмаар гүйцэтгэх юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригтоос ДЦС-ын концессын ажил ямар шатандаа явж байгаа талаар тодруулга авсан байна.
Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамууд "Дорнодын дулааны цахилгаан станц төсөл” концессын ажлын хэсгийг байгуулан, концесс эзэмших эрхийн төлөөх шууд гэрээний хэлцлийг хувийн хэвшлийнхэнтэй явуулж эхлээд байгаа аж.
Уул нь Концессын уралдаант шалгаруулалт жилийн өмнө явагдаж, ялагч нь тодорсон. Гэвч эхний шалгарсан компани нь гэрээ хийхээс татгалзсан гэнэ. Учир нь тус компани станц бариад ашиглахгүй, барьж өгөөд мөнгөө авна гэсэн шалтгаанаар татгалзсан ажээ. Эхний компани татгалзсан тул журам ёсоор хоёрдугаар байрт жагссан компанид санал хүргүүлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байгаа. Энэ компани товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол 3-рт эрэмбэлэгдсэн компанид санал тавих болно гэжээ.
Зүүн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед Дорнодын ДЦС-ын хүчин чадлыг яаралтай нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Концессын гэрээ хийгдчихвэл, өргөтгөлийн эхний ээлж буюу 50 МВт тоноглолыг 2015 оноос, хоёрдугаар шат болох үлдсэн тоноглолыг 2016 оноос тус тус ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтөй байжээ. Гэтэл гэрээ хийх компани нь ч тодроогүй байгаа тул энэ ажил дахиад л сунжрах нь бололтой.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих