Анх дөрвөн бүсгүй нэгдэж "Эмошн” гэх хамтлаг байгуулсан ч Америкийг зориод ирэхдээ гурван гишүүнтэй болж нэрээ хүртэл өөрчилсөн хамтлаг бол "Sweetymotion”. Хамтлагийн гурван бүсгүй эх орондоо эргэж ирээд уран бүтээлдээ орсон ч сүүлийн үед нам жим байгаа юм. Тэгвэл хамтлагийн гишүүн Г.Сүндэрээ нам жим байгаа талаар ярихдаа "Чинбаа, Ц.Сарнай хоёр маань АНУ-д амьдарч байна. Харин Э.Ганболор маань сургуулиа төгсөх гээд ойрд завгүй гүйгээд байгаа.
Миний хувьд хүүхдээ гэртээ харангаа, хувийн бусад ажлаа амжуулаад л амьдарч байна даа. Сарнай, Чинбаа хоёр намраас ирэх байх. Магадгүй зун ч хүрээд ирэхийг үгүйсгэхгүй байна. Ирээд уран бүтээлдээ орох төлөвлөгөөтэй байгаа” гэсэн байна. Мөн тэрбээр "Бид гурав хоорондоо гурвуулаа хөгширсөн ч гэсэн хамтлагаараа, бөөнөөрөө дуулаад явна шүү гэж ярьдаг юм. Тэр амандаа эзэн болно гэж боддог. Хэзээ ч урлагаа орхихгүй, дуу хуураа ард түмэндээ өргөөд явна” хэмээн ярьжээ. Тэгэхээр "Sweetmotion”-ийнхон тэтгэвэрт гарахгүй нь бололтой шүү.
С.НАРАН

info.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9613
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих