Дархан-Уул аймгийн Аудитын газар удаа дараагийн шалгалтаар зөрчил илэрч, гаргасан зөрчилөө арилгахгүй байгаа аймгийн засаг дарга С.Насанбаттай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг хүссэн саналаа МУ-ын ерөнхий сайдад хоёр дахь удаагаа илгээгээд байна. Уг саналд дурьдсанаар Засаг дарга С.Насанбат нь дур мэдэн 240 саяын үнэтэй барилгыг хоёр дахин илүү үнээр худалдан авсан, тайлан баланс хоцрогдуулсан зэрэг удаа дараагийн зөрчилтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга С.Чинзориг нь энэ оны эхээр анх засаг даргын хууль бус үйлдлүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд ил болгож байсан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих