Аймгийн музей энэ жил 65-н жилтэйгээ золгож байна.Музейд барга, буриадын эд өлгийн зүйлс, ёс заншлыг харуулсан гэрэл зураг ,уран зураг,түүхэн хүмүүс, байгалийн зэрэг , Дорнод аймгийн түүхийг харуулсан олон үзмэрүүдийг дэлгэсэн байдаг. Музейн хамт олон өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан шинэ шинэ олон төрөлжсөн танхим байгуулж үзмэрээ баяжуулж байгаагийн нэг нь 1950-1990-ээд оны буююу социалист гэгдэх нийгмийн үед хэрэглэж байсан эд хэрэгслээс бүрдсэн танхим юм.Удирдах ажилтны шуурхай хуралдаанд оролцсон хэлтэс агентлагын удирдлагууд өнөөдөр энэ танхимтай танилцлаа.Тухайн үед үйлдвэрлэж байсан ундаа,архи,хүнсний бүтээгдэхүүнүүдийн хаяг шошиг, шугамын радио,баянхуур хөгжим,гэрэл зургийн аппарат,зураг угаагчийн өсгөгч, шаазан эдлэлүүд, телефон аппарат, ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан цахилгаан данх,сомавар,шилэн аяга, үзэг харандаа эд зүйлсийг дэлгэн тавьсан байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9635
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих