Украины парламент буюу Дээд Радын хурал дээр зарим гишүүд Монгол Улсаас нөхөн төлбөр авах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Тодруулбал, XIII зуунд монголчуудын байлдан дагуулалтын үед олон мянган украинчуудад геноцид буюу хомроглон устгах үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байна. Хэрэв Дээд Радын гишүүд энэхүү байр суурийг дэмжвэл Украины одоогийн парламентын зүгээс Монгол Улсын Их Хуралд албан бичиг илгээж, өнөөгийн Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжлэххууль эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх гэнэ. "XIII зууны үед Украины ард түмнийг үй олноор нь хомроглон, удам угсаагаар нь хядсан Монголын эзэн гүрний дэглэм нь гэмт хэргийн чанартай. Үүнд олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж, бөөнөөр нь хороох явдлын хохирогч болсон Украины ард түмэнд нөхөн төлбөр гаргуулах нь зүйтэй” гэж Дээд Радын хурал дээр хэд хэдэн гишүүд санал нэгджээ. Дээд Радад яригдсан уг сэдвийн хүрээнд "Бат хааны цэргүүд Киев хотод асар их гамшиг учруулж, цусан гол урсгаж тэр үеийн украинчуудын бие махбод, сэтгэл зүйг хүчирхийлэлд тулгасан. Одоо энэ асуудал дээр Монголын өнөөгийн эрх баригчдад асуулга хүргүүлж, тэр үед үүссэн эд материал, сэтгэл зүйн нөхөн төлбөрийг гаргуулах хэрэгтэй” гэх мэт нэлээд урт маргаан, мэтгэлцээн болж хувирсан гэнэ.
Түүгээр ч барахгүй Украины ард түмнийг бөөнөөр нь хороосон үйлдлийг хүлээн зөвшөөрч, энэ бүх түрэмгийлэл нь Монгол Улс нэн яаралтай нөхөн олговор маягаар төлж, Украины иргэдийг боолчилж, авч одсон украин үндэстнүүдийг суллаж, цагаатгахыг шаардсан байна. Мөн зарим гишүүд уг шаардлагыг хүлээн авах хүртэл Монгол Улстай "Түрэмгийлэгч”, "Алан хядах үйлдлийг өөгшүүлэгч орон” гэсэн байр сууринаас хандаж, харьцах болохыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Liveleak.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих