Дорнодчууд жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн гурванд аймгийн төвийн өмнө талд сүндэрлэх Хан-Уулаа аргадан тахидаг уламжлалтай. Шинийн гурваны өдөр 5-р сарын 21-ний өдөр таарч байгаа юм. Энэ өдөр 08,30 минутаас эхлэн аймгийн төвийн хүрээ хийдийн лам нар Хан уулын тахилгын уншлага хурах аж Мөн хүчит бөхийн барилдаан, 1000 хүүхэд бишгүүр хөгжим тоглож уул ус баясгах тоглолтууд болох аж.
Өмнөх жилүүдэд уулын тахилгаар хурдны морь уралдуулдаг байсан. Тэгвэл энэ жил хүн малын гоц халдварт өвчин хэд хэдэн удаа гарсан учраас Хурдан морины уралдааныг хориглосон аймгийн засаг даргын захирамжийг сахиж, уралдаан зохиохгүй юм байна. Мөн энэ хавар аймгийн хэмжээнд их хэмжээний түймэр дэгдэж, олон зуун мал амьтан үхсэнтэй холбогдуулан Хан-уулын тахилгад мах шүүс тавихгүй, зөвхөн цагаан идээгээр тахих гэнэ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих