Гэхдээ бид буруу уулаа тахиад байна гэх таагүй үгс жилийн жилд л яригдсаар ирсэн. Тэгвэл энэ талаар учир мэдэх хүнээс асууж тодруулсан юм.
Ер нь Чойбалсан хотын эргэн тойронд эртнээс нааш шүтэж ирсэн хэд хэдэн уул овоо бий. Одоогоос хоёр зуун жилийн тэртээ Минжүүрдорж бэйс хүрээ хийд байгуулах газар хайж бядан явахдаа өнөөгийн Чойбалсан хотын хойд хэсэгт орших Түмэн-Өлзийт хэмээх овоог сонгож тахисан түүхтэй аж. Энэ овооны хормой бэлд босгосон сүм хийд өргөжихийн хэрээр суурин иргэд олширч, өнөөгийн Чойбалсан хотын үндэс суурь нь болжээ. Хожим нь яагаад ч юм, энэ овоо талийгаачдаа нутаглуулдаг газар болчихжээ.
Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажсан 1990-ээд оны эхэн үед Энэтхэгийн элчин сайд асан Бакула Рэнбүчи ламтан манай аймагт зочилсон байдаг. Тэрээр Дорнодчуудад шүтэж дээдлэх ёстой уулаа оршуулгын газар болгочихсон тул аймгийн төвөөс өмнө зүгт орших Хан уулыг сонгож, шүншиглэн залахыг зөвлөж, тахилга үйлдээд буцсан аж. Харин Хан уулын орой дахь Батцагаан суваргыг 2006 онд бүтээн босгосон юм.
Бидний шүтэн дээдэлдэг энэхүү Хан уулыг газар газрын 100 уулнаас сонгогдсон Хаан уул юм гэх яриа ч бий. Иймээс нутгийн ард иргэд их догшин эзэнтэй уул гэж бишрэн элдэв муу зүйл чиглүүлэхийг машид цээрлэх ажээ.
Миний Дорнод сэтгүүл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих