Монгол улсын Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 146 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2015 оны А/185 дугаар захирамжийг удирдлага болгон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд мод тарих аян өрнүүлэн сумын Засаг даргын 2015 оны А/44 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллаа.
Дээрх хугацаанд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож өөрсдийн эзэмшлийн талбайдаа албан хаагчид, ажилчидаараа мод тариулан арчилж байна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид өөрсдийн төгөл байгуулан шар хуайс 10 ширхэг, монос 15 ширхэг бүгд 25 ширхэг мод тарьж арчиллаа.
Сумын хэмжээнд 2015 оны 05 дугаар сард 911 ширхэг мод тарьсан үзүүлэлттэйгээр Мод тарих хөдөлгөөний хаврын улирлын хөдөлгөөнийг өндөрлөж байна.
Цаашид сумын ЗДТГазар, Хилийн цэргийн 0198 дугаар анги 500 ширхэг гацуур мод БНХАУ-ын Рашаан хотоос оруулж ирэхээр төлөвлөн харилцан тохиролцолд хүрээд байна.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Алтай групп ХХК тариан талбайгаа салхины элэгдэлээс хамгаалж Халхын хишиг ХХК-аас 4000 ширхэг улиас мод худалдан авч тарихаар боллоо.
Халхын хишиг ХХК нь БНХАУ-аас нүх ухах багаж хэрэгсэлээ оруулж үйл ажиллагаа эхлэх шатандаа явж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9669
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих