Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн хүүхдүүд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрд талархлын захидал илгээжээ. Захидлын утга нь захирагчийн хүүхдийн төлөө хийж байгаа сайн үйлс бүхнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сургуульдаа зочлохыг урьсан байна.
Тэрээр энэ албанд томилогдсоноосоо хойш сургуулийн сурагчдыг өвлийн улиралд ноосон өмд, малгай заавал өмсөх, хичээлийн завсарлагаанаар гимнастик хийж хэвших, замын хөдөлгөөнд оролцохдоо баруун гарын дүрмийг ягштал биелүүлэх гэхчлэн ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө хийж байгаа бүхэнд хүүхэд төдийгүй томчууд ч талархалтай хандах болсон.
Хамгийн сүүлд Хан-Уул цогцолбор сургуулийг түшиглэн хүүхдийн шүдний кабинет нээн ажиллуулж, сургуулийн насны бүх хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлснээр эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид шүдний үзлэгт бүрэн хамрагджээ.
Сурагчдын хүсэлтээр хотын захирагч саяхан тус сургуульд зочлох үеэр сургуулийн удирдлага шинээр баригдах сургуулийн барилгын асуудлаар санал солилцсон байна.
Б.Туяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих