2015 оны 5 дугаар сар 20 буюу өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Тулгатны Зуун Эрхэмийн төгөл бий боллоо. Тэргүүн хамба лам Д.Чойжамц, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч С.Нарангэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол улсын ардын багш, доктор, профессор С.Галсан, Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз хэмээх хүндэт эрхэмүүд төглийн анхны модуудыг тарилаа. Цаашид нийт эрхэмүүд төглийг үргэлжлүүлэн мод тарих болно.
Мөн тус өдөр Монголын залуучуудын холбоо Азийн залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд уг уулзалтанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид УБ хотын хамгийн анхны бөгөөд хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжинд хувь нэмрээ оруулж мод тарисан бол ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хамт олон 5 жилийн ойн баяртаа зориулан мод тарилаа. "Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа”.
Эх сурвалж http://www.info.mnМөн тус өдөр Монголын залуучуудын холбоо Азийн залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд уг уулзалтанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид УБ хотын хамгийн анхны бөгөөд хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжинд хувь нэмрээ оруулж мод тарисан бол ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хамт олон 5 жилийн ойн баяртаа зориулан мод тарилаа. "Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа”.
Монгол тулгатны зуун эрхэмийн мод тарилт
![]()
![]()
![]()
Азийн залуучуудын чуулга уулзалтын төлөөлөгчидийн мод тарилт
![]()
![]()
![]()
ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхний мод тарилт
![]()
![]()
Азийн залуучуудын чуулга уулзалтын төлөөлөгчидийн мод тарилт
ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхний мод тарилт

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9676
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих