Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтан- хуягийн санаачилга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "Welcome to Mongolia- 2015” олон улсын балетын наадмыг ирэх сарын 18, 19-нд зохион байгуулахаар болжээ. Д.Алтанхуяг энэ удаад АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын энэ цагт бүжиглэж буй шилдэг балетчидыг наадамдаа урьжээ. Монголыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий "Welcome Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн байна. Энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсыг зорих аж. Шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох "Хунт Нуур”, "Ромео Жульетта”, "Травиата” зэрэг бүжгэн жүжгийн хэсгээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна.
Эх сурвалж http://www.info.mn
Б.СИЙЛЭН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9678
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих