С.Ганбаатар 11.00 цагт мэдээлэл хийнэ. Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нууцлагдмал заалтуудыг ил болгох гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд хийсэн айлчлалынхаа үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталгаажуулж, холбогдох албаныхан гарын үсэг зурсан.
Харин Ерөнхий сайдын энэ ажил УИХ-ын зарим гишүүдэд таалагдахгүй байгаа. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Д.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээний нууцыг тайлах гэнэ.
эх сурвалж: www.mongolcomment.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих