Швейцарийн Женев хотноо саяхан нэгэн залуу амь насаа алдсаны дараа явган зорчигчдыг хотын гудамжинд чихэвчээр хөгжих сонсохыг хориглох тухай хэлэлцэх болжээ. Өнгөрсөн сарын 17-ны өдөр 17 настай залуу хөгжим сонсч, трамвай ойртон ирж буйг мэдээгүйгээс амь насаа алдсан аж.
Сүүлийн үед хотын гудамжинд дугуйчид хөгжим сонсох юмуу явган зорчигчид зам хөндлөн гарахдаа гар утаснаасаа мэдээлэл унших, мессеж илгээх нь элбэг тохиолдох болсон. Үүнтэй холбоотой гардаг эрсдэлүүдийг Швейцарьт сайн судлаагүй гэнэ. Гэвч хүмүүсийн анхаарал болгоомжгүй байдлаас залхсан жолооч нар тэднийг гар утсаар ярихыг хориглодгийн нэгэн адил явган зорчигчдыг чихэвчээр хөгжим сонсохыг хориглох тухай саналаа 2013 онд дэвшүүлсэн байна. "Швейцарийн парламентын доод танхимын гишүүн, ачаа тээврийн компанийн захирал, Ульрих Гезенданнер энэ асуудал маш ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг өгүүлж, жолооч нар үүнээс болж байнга эрсдэлтэй тулгардаг болсныг тайлбарлажээ. АНУ-д чихэвчээр хөгжим сонссоноос болж осолд орсон хүний тоо 2005 оноос хойш гурав дахин нэмэгдэж, тэдний олонхи нь 30-аас доош насныхан байдгийг статистик тоо баримт өгүүлдэг.
www.mongolcomment.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9685
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих