Дорнодын зон олны шүтээн болсон Хан-Уулаа зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2015.05.21-ний өдөр тахилаа. Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадах ард түмнийхээ заяа буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд аймаг сумын удирдлагууд оролцов. Мөн Данригданжаалан хийдийн лам нар Мэгзэм, Итгэл, Очирваань, Далх бурхан, Намдаг сан даллага, Хан-Уулын сан, Их даллага, Даш, зэрэг бурхны ном айлдсан юм. Хан-Уулын тахилга дэг журамтай зохион байгуулалт сайтай болж Дорнодын ард түмэн аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэлээ. Тахилгын үеэр уртын дуу, морин хуурын аялгуу эгшиглэж, Хан-Уул сургуулийн 1000 хүүхэд "Халуун элгэн нутаг” дууг бишгүүр хөгжмөөр тоглон сүсэгтэн олонд бэлэг барьсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9694
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих