Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг ХХК оны эхний 4 сарын байдлаар Бичигтийн боомтоор 1535,1 мян. баррель, Баянхошуу боомтоор 865,6 мян. баррель түүхий нефтийг БНХАУ-д экспортлосон байна.
Энэ хугацаанд Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн Улсын байцаагчид гаалийн хилээр нэвтрэх 54 зүтгүүр, 288 ачааны вагон, 60 нисэх онгоц, 4627 суудлын, 8922 ачааны машин, 32609 зорчигчид гаалийн үзлэг шалгалт хийжээ.
Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын болон ачааны машин, монгол болон гадаад зорчигчийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин ачааны вагон, нисэх онгоцны тоо 38-48,2 хувь буурчээ.
Б.Туяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих