БИ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧДИЙН ГАЗАР НУТАГ ДЭЭР ОЧИЖ ЧАДАХГҮЙ-
Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенко хоёр жил гаруй шоронд хоригдсон билээ. Тэрээр өөрийн тэргүүлдэг "Батькивщина" намаас парламентын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуул-сан. Верховная Радагийн гишүүн тэрээр Украины өнөөгийн байдлын талаар ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулья.
-Та нэг ярилцлагадаа Минскийн гэрээ гэдэг бол худал зүйл. Кремль биднийг хуурч байгаа хэрэг гэсэн. Хэрвээ энэ гэрээ ямар ч үр дүнгүй бол Донбассын асуудлыг яаж шийдэх вэ?
-Украинд цус урсаж, хүчирхийлэл гарсаар байгаа нөхцөлд В.Путин зогсоно гэж байхгүй. Минскийн гэрээ ямар ч үр дүнгүй гэдэг нь миний уг биш бодит амьдрал дээр харагдаж байгаа. Минскийн гэрээ гэдэг нь В.Путины заль гэж хэлсэнээ дахин давтмаар байна. Оросын төрийн тэргүүн тохиролцохыг хүссэн бол Украин, Европын Холбоо гээд бүх л ардчилсан ертөнцтэй тохиролцож, хэл амаа ололцох байсан. Харин Кремлийн зүгээс ингэх хүсэл байхгүй тул энэ гэрээг байгуулсан бололтой. Үүнийг ойлгоход маш хялбар л даа. Энэ оросуудад ямар хэрэгтэй юм бэ. Уг гэрээгээр ОХУ нь баруун болон Украиныг төөрөгдүүлж цаг хожиж, Донбассыг авна гэсэн итгэлийг үгүй болгож, АНУ, Европын Холбоо болон бусад орнуудын тавьсан хоригийг саармагжуулах гэж байна.
-Донбасст онцгой статус олгосон явдлыг та нэлээд хурцаар шүүмжилсэн. Асуудлыг шийдэх үүнээс өөр гарц байна уу. Киев тус бүс нутагтай харилцаа тогтоож, оршин суугчдад нь тэтгэвэр олгох зэргээр хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ
-Би соёлт хүмүүний адил Донбасс нь Украины эсрэг боссон гэж үзэж байгаа. Кремлийн өдөөсөн Донбасст болж буй дайн нь Украин хэмээх тусгаар улсын газар нутаг дээр болж байгаа. Бид Кремлийн хөлсөлсөн хүмүүс болон Донбассын ард түмэн хоёрыг ялгаж салгах ёстой. Тиймээс ч тэндэхийн оршин суугчдыг дэмжих ёстой гэж би үзэж байгаа. Тэдэнд Украины иргэдэд үзүүлдэг тусламжийг үзүүлэх ёстой.
-Донбассын онцгой статусын тухай хуулинд таныхаар юу нь буруу байгаа вэ?
-Энэ хуулиар Украин, ОХУ хоёрын хилийн зурвасыг шинэчилсэн гэж бид үзэж байгаа. Харамсалтай нь олон улсын байгууллагууд шинэчилсэн хилийг ямар нэгэн байдпаар хамгаалахыг эрмэлзэж байна. Миний бодлоор ардчилсан улс орнууд нь Украин, ОХУ хуучин хилийг сэргээхэд хүчин чармайлт гаргах ёстой.
-Парламентын сонгуулиас өмнөхөн таны тэргүүлдэг "Батькившина” намаас Украины нэртэй улстөрчид гарсан. Энэ талаар та ямар бодолтой байна. Танайх эрх барьж буй "Ардын фронт” намтай ямар харилцаатай байна?
-Миний улс төрийн амьдрал тэр чигтээ системтэй хийж буй тэмцлийн түүх. Үе удам дамжсан, олигархи, хээл хахуульд автсан системийг би бүх л насаараа эсэргүүцсээр ирсэн. Гэвч дийлсэнгүй, тэд ялсан. Энэ систем нь намайг хоёр жил гаруй шоронд суулгасан. Би гадаад ертөнц, өөрийн нөхөдтэйгөө ямар ч холбоогүй байсан. Энэ хооронд улс төрийн шинэ хүчнүүд бий болсонд гайхаад байх зүйл үгүй.
-Та сонгуульд оролцохдоо олигархичуудад дайн зарлана гэдгээ хэлж тэднийг үгүй болгох хэрэгтэй гэсэн. Та П.Порошенког олигарх гэж үздэг үү. Эсвэл тэр олгархичуудтай сайн тэмцэж байна уу?
-Ерөнхийлөгч П.Порошенко маш том бизнестэй. Гэсэн хэдий ч маш хүнд үед Украины ард иргэдийн 54 хувь нь түүний төлөө саналаа өгсөн. П.Порошенког гадаадын түрэмгийллийг нэр төртэй давж гарахад нь би чадах бүхнээрээ дэмжинэ. Хуучин системийг үгүй хийх гэсэн алхам бүрийг нь дэмжинэ. Энэ бүхнийг Украины эрх баригчидтай, эвсэлтэй хамтран манай Ерөнхийлөгч давж гарна гэдэгт итгээд бусдын адил сонгосон.
-Танай фракц болон парламентын гишүүн Н.Савченко Орост хоригдож байгаа. Түүний шүүх хуралд оролцохоор танай намынхан Москвад байнга очдог. Та яагаад очдоггүй юм бэ?
-Би эзлэн түрэмгийлэгчдийн газар нутаг дээр очиж чадахгүй. Кремльд ийм бэлэг баримааргүй байна. Тиймээс Н.Савченког Украины парламент болон бусад олон улсын байгууллагын тусламжтайгаар хамгаалж байгаа. Түүнийг суллахын тулд Ардчилсан ертөнцийн удирдагчдыг босгоход бид чадах бүхнээ хийнэ. Харин ёс суртахууны хувьд эзлэн түрэмгийлэгчдийн газар нутаг дээр очиж чадахгүй.
-Та хамгийн сүүлд хэзээ В.Путинтэй уулзсан бэ?
-Украины Ерөнхий сайд байхдаа, албан ажлын шугамаар.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих