Энэтхэгийн Андрха Прадеш мужид хэт их халсны улмаас тавхан хоногийн дотор 502 хүн амиа алдсан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Мужийн захиргаа иргэдээ хэт халуунаас хамгаалах зорилгоор төвийн хэсгүүдэд усан сан болон сүүдрэвч байршуулж, мөн бага насны хүүхэд, өндөр настнуудыг гэрээсээ гарахыг хатуу хориглосон тухай "India post” сонин мэдээлсэн байна.
Сүүлийн хэд хоног +42 дээш хэмийн халуун байгаа юм. Олон хүн наранд цохиулж, 1500 орчим хүн нарны туяанд идэвхиждэг халдварт өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих