
Эндээс харахад тус аймгийн хэмжээнд нийгмийн хэв журмын нөхцөл байдал
өнгөрсөн оныхоос хүндэрч мэдэхээр байгаа юм. Үйлдэгдсэн гэмт хэргийн
байдлыг харахад хүний амь нас хохирсон, бусдын биед гэмтэл учруулсан,
хүчин, дээрэмдэх, булаах, зам тээврийн гэмт хэрэг өсч, малын хулгайн
хэрэг буурчээ. Мөн архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1851
хүнийг саатуулсан нь өмнөхөөс буурсан үзүүлэлт ч 6,6 хувь буюу 123 нь
эмэгтэй хүн байв.
Дорнодын хувьд жилд дунджаар нийгмийн хув журам зөрчсөн 18-20 мянган
зөрчил илрүүлж, 10-12 мянган хүнийг эрүүлжүүлж, цагдаагийн хяналтад
авдаг. Гэмт хэргийн нөхцөл байдал бусад аймгуудтай харьцуулахад хүнд
талдаа ордог талаар аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам
хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун ярив.
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9738
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих