Б.ЗАЯА
Орон нутагт өсвөр насны охидын биеийг үнэлүүлж байсан хэргийг хууль, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Охидыг гадаадад албадан хөдөлмөр эрхлүүлж, бэлгийн мөлжлөг болон хүний наймааны хохирогч болгох явдал тасрахгүй байна. Гэтэл сүүлийн үед дотооддоо буюу уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа аймгуудад охидыг худалдаж байгаа тохиолдлууд гарах болсныг мэргэжлийн хүмүүс онцлов. Уул уурхайн компанид охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлж байсан нэг хэрэг шүүхэд шилжсэн бол Баянгол дүүргийн цагдаагийн газарт энэ төрлийн хоёр хэргийг шалгаж байгаа аж. Сүүлийн тохиолдлын хохирогчид 11-16 насныхан байна. Тэдэнд "Хүүхэд өмгөөлөл” төрийн бус байгууллагаас өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих