Холхи тэртээх 1248 оны үйл явдал, Хубилай хан-ачийн байдал төрхийг Чан Дэ Хуэй хэмээх хятад түшмэлийн Монголоор зорчсон аян замын тэмдэглэлээс ч юм уу, 1847, 1859 оны монгол нутгийг Оросын хар лам Палладий Кафаров гэгч дуун хөрвүүлэгчийн бичсэнээс олж харъя гэвэл Та орчуулагч Ж.Нэргүйн ээлжит онц сонирхолтой бүтээл-"Нууц Товчооны Палладий Кафаров” хэмээх номыг унших хэрэгтэй болох нь. Палладий Кафаровыг манай монголчууд төдийлөн сайн мэдэхгүй бөгөөд түүний орчуулгаар анх МНТ дэлхийд түгж эхэлсний 150 жилийн ой ирэх онд тохиох юм.
Манай "Монголын Нууц Товчоо”-г анх орос хэл рүү буулгаснаараа дэлхий дахинд түгэх үндэс суурийг нь тавьж, өвөг хаадын маань үнэн мөрийн цадиг шасдирыг анх монголчууд бидний гарт бариулж, мэлмийд толилуулсан энэхүү Кафаров гээчийн урьд нь огт орчуулагдаагүй дээр дурдсан бүтээлүүд болон 1866 онд МНТ-г анх орчуулан хэвлүүлэхдээ Кафаровын өөрийнх нь бичсэн Өмнөх үг зэргийг дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй анх удаа монгол руу орчуулан уншигчдынхаа гар дээр тавьж байна. Эдгээр бүтээлүүдээс гадна уг номд Ж.Нэргүйн Кафаровын талаар эрэн сурвалжилсан судалгааны гологдохооргүй их материал оржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих