
Энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд ХХААЯ НМХГ-тай хамтран "Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүүөдөрлөгийг Хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарынаяны хүрээндзохионбайгуулж байгаа бөгөөд "Хүнсний тухай хууль”, "Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдийгдэмжих зорилготой юм. Өдөрлөгтүндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгж оролцож, Эрх чөлөөний талбайд гурван өдрийн турш үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулах,чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэдэд үйлчилнэ. Мөн энэ үеэр МХГ, ХХААЯ-наас хүнсний аюулгүй байдлыг хангах тухаймэргэжил арга зүйн гарын авлагаар хангана. Хэрэглэгч өөрөө гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг хэрэглэх талаармэдлэг олж авах арга барил эзэмших, хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадал хэвшүүлж сургахад өдөрлөгийн ач холбогдол оршино
Ю.Халиун

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9751
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих