Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-14-45
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР эрх бүхий тендерт оролцогчдоос
ХОТЫН ЗҮҮН ХЭСЭГТ ҮДЭЛТ УГТАЛТЫН ТАЛБАЙ ШИНЭЭР БАЙГУУЛАХ –ын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 10 000 (Арван мянган) төгрөгийг Чойбалсан сангийн 071451403 тоот дансанд тушааж, худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Шаардлагагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай болтусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шаардлагагүй
Тендерийн баталгаа Шаардлагагүй
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11–ны өдрийн 10цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагад давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 6 дугаар баг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар 2-р давхар ¹ 03 тоот өрөө Статистикч-эдийн засагч Б.Болд Холбоо барих утасны дугаар: 99024948
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих