Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчлал хийсэн. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Японы "BS Fuji” телевизийн "Prime news” шууд нэвтрүүлэгт оролцсон юм. Тус телевиз нь Японы томоохон телевизийн нэг бөгөөд бусад улсын төрийн тэргүүнүүдэд цаг гаргаж өгдөггүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа телевизийнхээ оргил цагаар 90 минутын ярилцлагад орууллаа.
Телевизийн хөтлөгчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай ихээхэн судалж, асуултаа нэлээн бэлдсэн байна. Харин оролцогч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Монголоо сурталчлахыг эрмэлзсэн нь Японы үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэхүү ярилцлага өнөөдөр ТВ-5 телевизээр 23.30 цагт гарах юм байна.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих