Афганистан Улсын Хазаржат мужаас Ираны Aboomoslem хотод нэгэн Хазара гэр бүл дүрвэн ирж, сууршисан нь тэр гэр бүлээс хожимоо, Хазара-Монгол үндэстэн дорд үндэстэн, боол биш гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн, хүний нутагт зовж зүдэрсэн ард түмэндээ итгэл найдварын гал асаасан хүн бол Иран Улсын төдийгүй азийн бахархахал болсон хөлбөмбөгчин, дасгалжуулагч Ходидада Азизи юм.Тэрээр 1989 онд 18 настайдаа төрөлх хотынхоо Aboomoslem багт, дараа нь Иран Улсын хөлбөмбөгийн лигийн хэд хэдэн клубт ээлж дарааллан тоглож, түүний тоглосон он жилүүдэд Иран Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1990-ээс 2000 он гартал дэлхийн хүчирхэг багуудын нэг байсан ба Ходидада Азизи 1996 онд багаа Азийн аварга болгож улмаар 1996 онд Азийн цомын шилдэг тоглогч,1996 оны Азийн хамгийн үнэтэй тоглогч гэсэн шагналуудыг хүртсэн байна.1997 онд
Түүнийг Германы Бундес лигтээ урин, Ираны хөлбөмбөгчдөөс түүнтэй анхлан гэрээ байгуулан ажилласан бол дараа нь 1999 оноос Америкийн нэгдсэн Улс, Арабын Эмират Улсуудын лигт уригдан тоглож, тив дэлхийн хэмжээнд олон удаагийн амжилтыг үзүүлсэн байдаг.Тэрээр Иран Улсын үндэсний шигшээ багын хамтаар Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа ирж тоглосон /1998, ? / ба 2005 онд тэрээр хөлбөмбөгийнхөө олон улсын карьерыг 34 насандаа дуусгаж.
2006 оноос өөрийн төрөлх Aboomoslem хотдоо Aboomoslem хөлбөмбөгийн багын дасгалжуулагч, клубын даргаар нь ажиллан багаа Ираны лигт амжилтанд хүргэн, мөн Иран Улсад төдийгүй тэр бүс нутагтаа алдартай Majid- спортын хувцас үйлдвэрлэгч үйлдвэрт 400,000 доллараар хувь нийлүүлэн, тус үйлдвэрийн хувь эзэмшигч бизнесмэн билээ.
Ходидада Азизи бол Иранд дүрвэн ирсэн Хазара-Монголчуудын бахархахал, итгэл найдвар, Иран Хазар ард түмэнүүдийг холбосон гүүр нь ба тэрээр Ираны ард түмэний Үндэсний бахархахалт тамирчин билээ.Монголын Хөлбөмбөгийн идэвхитэй сонирхогчид энэ хүнийг гадарлан байхаа гэж бодожийнэ.Тэртээ 800 жилийн өмнө морио унаад, тал хээр нутгаа орхин одсон Монгол цэргийн үр удам өөрийн нэрээ Исламчуудын дунд дурсгасаар л....
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих