Дорнод аймгийн МАН-ын ээлжит 31-р бага хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн бага хуралд 121 төлөөлөгчид оролцож намын хорооны үйл ажиллагааны тайлан болон намын хорооны гишүүдээ сонгож намын хороогоо шинээр хуралдуулан намын даргаа сонгох юм.
Аймгийн МАН-ын хороо одоогоор даргагүй байгаа билээ. Энэ удаагийн намын хорооны хурлаараа шинэ даргаа тодруулна. Намын дүрмээр бол аймгийн Засаг дарга намын дарга байна гэсэн дүрэм нь үйлчлэх байх гэсэн таамаг байгаа ч намын хорооноос нь ямар шийдвэр гарахаас шалтгаалах юм. Намын даргаар М.Бадамсүрэн, хотын захирагч П.Мөнхтөр, МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаяр нарын аль нэг нь болж магадгүй хэмээн таамаглаж байна.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих