Өнөөдөр Дорнод аймгийн МАН-ын 31-р бага хурал Чойбалсан хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Дорнод аймгийн 14 сумын МАН-ын нийт гишүүдээс сонгогдсон 121 төлөөгчид чуулан хуралдсан юм. Мөн уг хуралдаанд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар хүрэлцэн ирж оролцлоо.2012 оноос хойш намын хорооны хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаархи илтгэлийг хэлэлцлээ. МАН-ын 31-р бага хуралдаанаар Дорнод аймгийн МАН-ын хорооны даргад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэн хуралд оролцсон төлөөлөгч нарын 100 хувийн саналаар сонгон баталлаа.2012 оны орон нутгийн сонгуульд намаа ялуулж аймгийн ИТХ-д олонхи болсон ч тодорхой шалтгаанаар улс төрийн хүндхэн нөхцөл байдалд ажилласан түүнийг шинээр байгуулагдсан намын бага хурлын гишүүд ийнхүү дэмжин дахин МАН-н хороог удирдах итгэл үзүүллээ.Чуулганаар МАН-н хорооны хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9784
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих