Өчигдөр хуралдсан Дорнод аймгийн МАН-ын 31-р бага хурлаар аймгийн засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн МАН намын даргаар, дэд даргаар Ш.Ёл нар сонгогджээ. Тус хуралдаанд Дорнод аймгийн 14 сумын МАН-ын нийт гишүүдээс сонгогдсон 121 төлөөгчид чуулан хуралдсан юм. Мөн МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр нар хүрэлцэн ирж оролцож ач холбогдол өглөө. Хурлаар 2012 оноос хойш намын хорооны хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаархи илтгэлийг хэлэлцэж намын хорооны гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгожээ.
Хурлын үеэр МАН-д шинээр нэлээд олон гишүүд элссэн. Тухайлбал "Ханшувалдай” ХХК-н захирал Гэрэлбаатар, "Ню капитал тэнцэл” ХХК-н захирал Ц.Баярболд , "ТОУУ” ХХК-ын захирал Төмөрчөдөр, Б.Мөнхсайхан нарын залуус гишүүний батлахаа гардлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих