Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 3-р сарын 31-ний өдөр 63,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Зарим хүмүүсийг Төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай, Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай, Дэд комисс байгуулах тухай /Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн төслийг сонгон шалгаруулах/,Орон нутгийн өмчийн асуудал: Хөрөнгө орлогод авах тухай /"Дорнод НАА” ХХК-д/, Хөрөнгө шилжүүлэх тухай / Хэрлэн сумын ЗДТГ-т Ус зөөврийн автомашин/,Хөрөнгө худалдаж авах /"Дорнод НАА” ХХК-д Ус зөөврийн автомашин/, Хөрөнгө орлогод авах тухай /"Дорнод НАА” ХХК-д/ зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн батлав.
Мөн Ой тэмдэглэн өнгөрүүлэх тэмдэглэлт өдрийг тогтоох тухай. /Чойбалсан хотод Ус сувгийн байгууллага үүсэж хөгжсөний 45 жилийн ойг тэмдэглэх/, Ой тэмдэглэн өнгөрүүлэх тэмдэглэлт өдрийг тогтоох тухай. /Онхутын Жамъянгийн 150 жилийн ойг тэмдэглэх/, асуудлуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
"Иргэний зөвлөл”, "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”, "Цагдаагийн байгууллага иргэний зөвлөл, оршин суугчдад тайлан тавих”, "Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар хэрэглэх” журмын төслийн талаар аймгийн Цагдаагийн газрын Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Одчулуун танилцууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих