Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, ажлын албаны дарга Т.Болд, Байгаль орчны бодлогын хорооны гишүүд мод үржүүлгийн газрын ажилтай танилцлаа. Энэ жил Чойбалсан хотын хэмжээнд нийт 162000 ширхэг мод, бут тарих, "Төгсөгчдийн төгөл” байгуулах, 200 га талбайд шинээр "Мод үржүүлгийн газар” байгуулах, 10 багт "Бичил цэцэрлэг” байгуулах зэрэг олон ажлууд төлөвлөсөн. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид мод үржүүлгийн газар байгуулах 150 сая төгрөгийг баталснаар Хэрлэн сум өөрийн гэсэн мод үржүүлгийн газартай боллоо.
Шинээр байгуулж байгаа "Мод үржүүлгийн газар”-ыг "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ хариуцан тохижуулан, худаг гаргах, 80000 гаруй улиасны мөчир тарих ажлыг гүйцэтгэсэн. Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг нисэх онгоцны буудал орох замыг моджуулах ажилд нийт 28 байгууллага, аж ахуйн нэгжүүд 1817 ширхэг мод тарьж хашаажуулах ажил хийгдэж байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих