Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын хоёр мэргэжилтэн Дорнод аймагт ажиллаж өнөөдөр буцлаа. Б.Гантулга, Л.Мөнхнаран хэмээх эл хоёр эрхэм хоёр хоног ажиллахдаа архидан согтуурч Дорнодын барилгачдыг барилга барьж чаддаггүй, хамгийн муу барилга барьдаг хэмээн салбараар нь доромжлон олон нийтийн газар агсамнан ёс зүйгүй аашилжээ. Мөнхнаран хэмээх хурган дарга "151-р тогтоолын үндэслэгч нь би” хэмээн цээжээ дэлдэж өөрийгөө тэнгэрийн амьтан мэт өргөмжилж хагас ухаантай үлгэн салган амьтан хэдэн барилгаар орсон болоод буцжээ.
Угтаа бол Дорнод аймагт сүүлийн хэдэн жил барилгын салбар эрчимтэй хөгжиж улсын хэмжээнд дээгүүр яваа аймаг билээ. Тэр ч байтугай орон нутагт ховор 12 давхар барилгууд, арван давхар шилэн барилга гэх мэт орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилгуудыг бариад байгаа билээ. Барилгын салбарын нөр их ажлыг амжуулж аймаг орныхоо нүүр царай бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа барилгачдыг төрийн албаны хурган дарга, мэргэжилтнүүд ийнхүү доромжлоод буцлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих