"Эрүүл хөрс-эрүүл хүнс” аяны хүрээнд төлөвлөсөн арга хэмжээний дагуу Хавирга хилийн боомтод сургалт, мэдээлэл зохион байгуулж, импортлогч аж ахуйн нэгжүүдийн оруулж буй хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногооны тээвэрлэлтийн байдалд тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ.
"Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулсан ба уг хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ, Стандартчлал хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, Хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалах нийгэмлэг, Хэрлэн сумын ЗДТГ-ын холбогдох ажилтнууд, МХГ-ын удирдлага, хил, гүний хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, импортын худалдаа эрхэлдэг нийт 24 хүн оролцлоо.
"Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэгээс гарсан саналыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хавирга хилийн боомт болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Олон улсын боомтын Хорио цээрийн шалган байцаах газартай уулзалт хийсэн.

Уулзалтад МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, Дорнод аймгийн МХГ-ын удирдлага, хүнсний аюулгүй байдлын хяналтын болон 8 сумын мал эмнэлэг, үржлийн улсын байцаагч, бизнесийн төлөөлөл, нийт 20 хүн оролцож, Манжуур хотын гарал үүсэл, чанарын баталгаатай худалдаалдаг жимс, хүнсний ногооны бөөний худалдааны зориулалтын төрөлжсөн агуулах, Манжуур-Оросын хилийн боомтын үйл ажиллагаа болон ОХУ руу экспортод гаргаж буй жимс, хүнсний ногооны тээвэрлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, туршлага солилцов.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9817
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих