-Цаг агаар муудаж, Улаанбаатар хотод тог цахилгаангүй болно гэсэн мэдээлэл байна. Үүнд мэргэжлийн байгууллагын зүгээс тайлбар өгөөч.
-Яг өнөөдрийн /V.29/ байдлаар 6 дугаар сарын 3-ныг хүртэл урьдчилсан мэдээ гарсан байгаа. Урьдчилж 5 хоногийн мэдээ гардаг. Тэгэхээр зургаадугаар 8-9нд цаг агаар ийм байна гэж гарах үндэслэл байхгүй. Мөн 6 дугаар сарын урьдчилсан мэдээ гарсан бий. Гэхдээ өдөр тутмын бус энэ сардаа олон жилийн дунджаас ямар байх вэ гэсэн мэдээ л гарна. Ямар ч байсан манай хүрээлэнгээс өөрийн чинь хэлсэн шиг мэдээлэл гараагүй. Би ч өөрөө олж үзээгүй юм байна. Тэгээд энэ мэдээлэл хаанаас гаралтайн учрыг олох хэрэгтэй байх.
-Ер нь тийм нөхцөл байдал үүсэх эсэхийг урьдчилан таамаглах боломжтой юу?
-Өнөөдрийн байдлаар тийм нөхцөл байдал үүснэ гэсэн юм алга. Тэгээд яахаараа тог тасарна гэж. 2012 оны 12 сарын 21-нд дэлхий сөнөнө гэж хүмүүсийг бужигнуулж худал юм болоод өнгөрсөн. Зохиомлоор хүмүүсийн сэтгэл санааг үймүүлсэн зорилготой юм хийж байгаа юм болов уу даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ сайн ажиглаж байх хэрэгтэй юм байна. Анхааръя. Гэвч одоогоор тийм мэдээлэл байхгүй. Лавтай цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй.
Б.Хүлэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих