БАГДАД. /WND/. Иракийн хойд нутагт орших 1650 жилийн
тэртээ баригдсан, дэлхийн хамгийн эртний христийн сүмүүдийн нэг "Лалын
улс” бүлэглэлийн гарт орох аюултай байна.
Гэгээн Матфейн сүм манай эриний өмнөх 363 дугаар онд байгуулагдсан
бөгөөд Осман болон Персийн эзэнт гүрэн, Монголын эзлэн түрэмгийлэгчид,
Курдын байлдан дагууллын үеийг даван туулсан юм. Гэвч өнөөдөр "Лалын
улс” бүлэглэлийн халдлагад өртөж болзошгүй байна. Одоо гуравхан лам
үлджээ.
Мөрдлөгө хавчлагад өртсөн христүүд болон бусад шашинтны хувьд уг сүм нь
олон зууны турш орогнох газар нь болж ирсэн боловч одоо устаж сүйдэх
аюул нүүрлээд байна.
Эртний христэд итгэгчдийн зарим нь аюулаас зугтаж тэнд очдог байжээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард сүмээс 36 км зайтай орших Мосул хотыг
лалын босогчид түйвээж эхлэхэд зузаан чулуун ханатай сүм дахин аюулгүй
орогнох газар болсон байна.
Уг сүм нь Мосул хотоос хойш 36 км зайтай Курдын газар нутагт оршдог
боловч байлдааны ажиллагаа ердөө тав гаруй км-ийн цаана өрнөж байна.
"Байлдааны ажиллагаа, агаарын цохилтуудыг бид эндээс хардаг, ялангуяа,
шөнө. Шөнө тэнгэрт гэрэл гялс хийх боловч бид мэдээж айдаггүй. Бурхан
биднийг хамгаалж байгаа" гэж сүмд амьдарч байгаа гурван ламын нэг болох
Юсиф Ибрагим мэдэгджээ. Тэнд мөн түүний зургаан шавь амьдардаг байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9828
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих