Ж. Наранцацралт гэж олон түмэндээ хайрлагдсан улс төрийн зүтгэлтэн явсан билээ. Хэдийгээр харамсалтайгаар энэ хорвоогоос эрт явчихсан ч хийж байсан, бас хийхээр бодож сэдэж байсан ажил бүхнийг нь үр хүүхдүүд, хань ижил нь үргэлжлүүлсээр л яваа юм. Тэрээр Монголынхоо үүх түүхийг эгнэгт дээдлэн, өв соёлоо уламжлан үлдэх талаар ярьдаг нэгэн байсныг түүний тухай олон дурсамж ярилцлагаас харж болно. Тэрээр түүхийн холбогдолтой олон зүйлийг цуглуулдаг байжээ. Үүний нэг нь маршал Х.Чойбалсангийн ширээ гэнэ. Энэхүү ширээн дээр тэрээр ажлаа хийдэг байсан гэх бөгөөд анх Их тэнгэрт хөл нь хугарчихсан хэвтэж байхад нь засаж янзлаад авсан нь энэ ажээ. Бас Х.Чойбалсангийн орыг мөнгийг нь төлөөд худалдаж авсан түүхтэй гэдэг. Нэгэн цагт Монгол улсын удирдаж явсан маршалын түүх өгүүлсэн хогшил ийнхүү Ж.Наранцацралт агсны хүүхдүүдэд уламжлагдан иржээ.
П.Ундраа
- See more at: http://khunnu.mn/index.php?view=content&type=item&val=636#sthash.qE0T9VZh.dpufЖ. Наранцацралт гэж олон түмэндээ хайрлагдсан улс төрийн зүтгэлтэн явсан билээ. Хэдийгээр харамсалтайгаар энэ хорвоогоос эрт явчихсан ч хийж байсан, бас хийхээр бодож сэдэж байсан ажил бүхнийг нь үр хүүхдүүд, хань ижил нь үргэлжлүүлсээр л яваа юм. Тэрээр Монголынхоо үүх түүхийг эгнэгт дээдлэн, өв соёлоо уламжлан үлдэх талаар ярьдаг нэгэн байсныг түүний тухай олон дурсамж ярилцлагаас харж болно. Тэрээр түүхийн холбогдолтой олон зүйлийг цуглуулдаг байжээ. Үүний нэг нь маршал Х.Чойбалсангийн ширээ гэнэ. Энэхүү ширээн дээр тэрээр ажлаа хийдэг байсан гэх бөгөөд анх Их тэнгэрт хөл нь хугарчихсан хэвтэж байхад нь засаж янзлаад авсан нь энэ ажээ. Бас Х.Чойбалсангийн орыг мөнгийг нь төлөөд худалдаж авсан түүхтэй гэдэг. Нэгэн цагт Монгол улсын удирдаж явсан маршалын түүх өгүүлсэн хогшил ийнхүү Ж.Наранцацралт агсны хүүхдүүдэд уламжлагдан иржээ.
П.Ундраа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих