Манай урд хөрш БНХАУ-ын тэрбум гаруй хүн амын 300 сая нь тамхичин, жил бүр сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр амиа алдаж байна. Тэгвэл нийслэл Бээжин хотын эрх баригчид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шинэ хуулийн төсөл танилцуулж, дэмжигдсэнээр хэрэгжиж эхэлсэн талаар "ВВС” агентлаг мэдээллээ.
Хятадад тамхины эсрэг хууль аль эрт гарсан ч бараг хэрэгждэггүй гэж болно. Харин энэ удаад нийслэл Бээжин хотод хуулийг хэрэгжүүлэхийн тулд хууль хяналтын байгууллагын олон мянган ажилтан хяналт тавьж ажиллах юм байна. Бээжин хотын зоогийн газрууд, олон нийтийн тээврийн хэрэгсэл, ажлын байруудад тамхи татах нь хуулиар хорьсон үйлдэл болж байгаа юм.
Өмнө нь 2011 онд Эрүүл мэндийн яам улс орон даяар бүх зочид буудал, зоогийн газруудад тамхи татахгүй байхыг анхааруулсан дүрэм журам баталсан ч ард иргэд үүнд тоомжиргүй хандсан юм. Хууль тогтоогчид тамхины эсрэг хуулийг 2014 оны 11 дүгээр сард дэмжсэн ч ердөө энэ оны 6 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.
Хэрэв хуулийн заалтыг зөрчиж олон нийтийн газар тамхи татвал 200 юань буюу 32 доллараар торгох юм байна. Харин хуулийг хэрэгжүүлээгүй байгууллагуудыг 10,000 юаниар торгоно гэжээ. Хуулинд зааснаар тамхины сурталчилгааг ч хориглосон байна.
Тамхины эсрэг хуулийн ачаар Бээжингийн олон нийтийн үйлчилгээний газруудын агаар цэвэршиж, 20 сая иргэнийг дам тамхидалтаас үүдсэн үхлийн аюултай өвчин эмгэгээс аврах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих