Дорнод аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 22 бүртгэгдэж үүнээс
12 тохиолдол БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн
хэмжээнд дархлаажуулалтын хамралт 8791 хүн буюу 93,4 хувьтай байгаа тул
дархлаажуулалтын аяныг 2015 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл сунган
ажиллахаар болоод байна. Иймээс улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад
хамрагдаагүй 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийг ӨЭМТөвүүдэд харъяалал
харгалзахгүй вакцинжуулж байгаа тул эцэг эхчүүд 6 сартайгаас 6 хүртэлх
насны хүүхдээ нэмэлт дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9843
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих