Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр
санаачлан СӨХ-ын жижүүрүүдийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт
хамруулахаар болсон байна. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд
СӨХ-ын жижүүрүүдийн хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулахыг сумын бүх
цэцэрлэгүүдийн эрхлэгчдэд үүрэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар
Чойбалсан хотын СӨХ-дэд 20 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байгаа
бөгөөд дээрх ажлыг хийснээр хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдахаар
боллоо. Мөн СӨХ-ын жижүүрүүдэд зориулан 27 дугаар байранд амралтын
байрыг тохижуулах ажил хийгдэж байна. Дээрх байр ашиглалтад орсноор бүх
СӨХ-ын жижүүрүүд хуваарийн дагуу очиж усанд орох, хувцсаа угааж, амарч
байх бүрэн боломжтой болж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих