Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэрлэн сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу соёлын биет бус өвийг баталгаажуулах сумын Засаг даргын захирамж гарсан. Захирамжаар Хэрлэн сумын соёлын биет бус өвийг баталгаажуулах, бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор соёлын биет бус өвийг сурвалжлан олох, бүртгэх, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлах, баримтжуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад байна.
Хэрлэн сумын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг
соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлах, баримтжуулах, сурталчлах, бүртгэл мэдээллийн санг баяжуулах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 29- нөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний хооронд зохион байгуулна. Энэ ажлыг чанартай зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга ажлын хэсгийн дарга, гишүүдэд үүрэг болголоо.
Үүнтэй холбогдуулан 10 багийн нийгмийн ажилтнуудад сумын ЗДТГ-аас
аймгийн музейн мэргэжилтэнтэй хамтран сургалт зохион байгууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих