Сүүлийн үед манай улсын иргэд гадагшаа байгалийн ховордсон болон нэн ховор амьтадын арьс болон түүхий эдийг гаргахыг завдах нь их болсон тухай гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн мягмар гаригт иргэн Д Булганы боомтоор БНХАУ руу 19 ширхэг чонын арьс, 12 килограмм цагаан өнгийн чулууг автомашинд нууж хил давуулахыг оролджээ. Мөн Замын-Үүдийн боомтоор 1134 ширхэг тарваганы арьс, 303 хэсэг бугын цусан эвэр зэргийг нэвтрүүлэх үед хилчид илрүүлсэн байна. Үүгээр зогсохгүй байгалийн үнэт олдвор гадагшаа гаргах тохиолдол гарчээ. Тодруулбал, Буянт-Ухаа боомтоор манай улсын иргэн Г 80 см урттай арслан зааны соёо, шүр болон номин шигтгээтэй мөнгөн суурин дээр сувд хэлхсэн үсний даруулга, сам зэргийг гаргахыг завджээ. Мөн тэрээр уйгуржин монголоор бийрийн уран бичлэгээр 27 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн "Богд далай ламын цадиг” судрыг гаргахыг завдсан байна. Энэ мэтчилэн гадагш чиглэсэн үнэт олдворын цуваа үргэлжилсээр байна.
ЧОЙ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9875
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих